ИТХ-ын түүхэн танилцуулга

Байгууллагын  алсын  хараа

Монгол Улсын  Үндсэн  хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, ажлын албаны ажилтнуудын мэргэжил, мэдлэг боловсрол, мэргэшил, ажлын дадлага туршлага, идэвх санаачилга, ололт амжилтад үндэслэн сумын ИТХ-ын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, нийгэм эдийн засгаа алсын хараатай хөгжүүлэх, бодлого чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх, манлайлан оролцогч хурлын байгууллага болоход оршино.

Байгууллагын  эрхэм  зорилго

           Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэн төлөвшүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглэн дотоод нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангаж, амар тайван, эрүүл аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ард иргэдийнхээ төлөөлөх эрхийг хангах нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, түүний дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож, эдүгээ 30 жил болжээ. Түүхэн хугацаанд орон нутгийн хурлыг сонгох сонгууль 8 удаа болж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүх шатны хурлууд тухайн цаг үедээ өөр өөрийн онцлог ажлуудыг зохион байгуулж ирсэн байна.

1992 онд орон нутгийн анхны ардчилсан сонгууль явагдаж энэ сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ц.Очирбал, С.Цэнд, Н.Бямбасүрэн, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 30 хүн сонгогдож сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь зөвшөөрч ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Цэцэглэлт компаний захирал Цэндийн Очирбал (орон тооны бус), нарийн бичгийн даргаар Цэрэннамидын Дашдэндэв (орон тооны), сумын Засаг даргаар Сүрэнгийн Цэнд нар сонгогдон ажилласан.

1996 оны орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Батдоржийн Төмөрбаатар, сумын ИТХ-ын 20 төлөөлөгчийн 12 нь МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл, 8 нь МАХН-аас сонгогдож, ИТХ-ын даргаар Баярын Хүрэлбаатар, Засаг даргаар Гүнсэнхоролын Болдоо, Тэргүүлэгчээр Б.Хүрэлбаатар, А.Мягмар, П.Бямбаа, Н.Лхагвадорж, С.Бямбадорж, Н.Бямбасүрэн, Ч.Дүгэрсүрэн /орон тооны бус нарийн бичгийн дарга/ нар сонгогдон, хурлын ажилтнаар С.Бямбадорж, П.Бямбаа /1998-2009/ нар томилогдон ажилласан байна. Тухайн үеийн сумын хуралд дээд боловсролтой 12, тусгай  дунд 3, бүрэн дунд 5, эрэгтэй 19, эмэгтэй 1 төлөөлөгч сонгогдсон.

2000 оны орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Дагвадоогийн Амарсанаа, сумын ИТХ-ын 20 төлөөлөгчийн 17 нь МАХН, 1-МоАН, 2-МАШСН-аас сонгогдож, ИТХ-ын даргаар Намсрайн Бямбасүрэн, Засаг даргаар Сангидоржийн Батаа, Тэргүүлэгчээр Н.Бямбасүрэн, С.Цэнд, М.Зоригт, П.Бямбаа, Б.Гомбообат, Ц.Дашдэндэв, Г.Болдоо, Ц.Оюун /орон тооны бус нарийн бичгийн дарга/ нар сонгогдон ажилласан байна. Тухайн үеийн сумын хуралд дээд боловсролтой 9, тусгай  дунд 4, бүрэн дунд 5, бүрэн бус дунд 2, эрэгтэй 16, эмэгтэй 4 төлөөлөгч байна.

2004 оны орон нутгийн 4 дэх удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Дагвадоогийн Амарсанаа, сумын ИТХ-ын 20 төлөөлөгчийн 11-нь МАХН, 8-нь МАН, 1-МАШСН-аас сонгогдож, ИТХ-ын даргаар Намсрайн Бямбасүрэн, Засаг даргаар Сүрэнгийн Цэнд, Тэргүүлэгчээр Н.Бямбасүрэн, Ц.Оюун, С.Батсуурь, Т.Эрдэнэбат, П.Бямбаа, Г.Болдоо, Д.Цэдэнсодном, Ц.Оюун /орон тооны бус нарийн бичгийн дарга/ нар сонгогдон ажилласан байна. Тухайн үеийн сумын хуралд дээд боловсролтой 13, тусгай  дунд 4, бүрэн дунд 3, эрэгтэй 16, эмэгтэй 4 төлөөлөгч сонгогдсон.

2008 оны орон нутгийн 5 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Чүлтэмийн Чимэг-Очир, сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 12-нь МАХН, 9-нь Ардчилсан намаас сонгогдож, ИТХ-ын даргаар Намсрайн Бямбасүрэн, Засаг даргаар Сүрэнгийн Цэнд, Тэргүүлэгчээр Н.Бямбасүрэн, А.Мягмар, Г.Болдоо, Ц.Дашдэмбэрэл, М.Пүрэвсүрэн, Д.Баярсайхан, Д.Цэрэн нар сонгогдон, 2009 оноос ИТХТ-н нарийн бичгийн даргаар /орон тооны/ П.Бямбаа, жолооч-туслах ажилтнаар Чойдонгийн Уртнасан нар томилогдон ажилласан байна. 2009 онд нөхөн сонгууль явагдаж Бямбасүрэн овогтой Өлзийбаатар нь 2009.09.23-ээс эхлэн хурлын дарга, Тэргүүлэгчээр сонгогдсон. Тухайн үеийн сумын хуралд дээд боловсролтой 13, тусгай  дунд 2, бүрэн дунд 2, бүрэн бус дунд 4, эрэгтэй 16, эмэгтэй 5 төлөөлөгч сонгогдсон.

2012 оны орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Дашийн Ганбаатар, сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 16 нь МАН, 5 нь Ардчилсан намаас сонгогдон 2012 оны 12 сарын 06-ны өдрийн анхдугаар хуралдаанаар бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ИТХ-ын даргаар Бямбасүрэнгийн Өлзийбаатар, Засаг даргаар Түмэн-Өлзийн Эрдэнэбат, Тэргүүлэгчдээр Д.Цэдэнсодном, М.Зоригт, П.Бямбаа, Ж.Мэндсүрэн, В. Түвшинсайхан, С.Нарантуяа, нар сонгогдсон. ИТХТ-н нарийн бичгийн дарга Пунцаг-Оригийн Бямбаа нь өндөр насны тэтгэвэрт гарч, төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн Дашхүүгийн Нарантуяа 2012 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн томилогдон ажилласан.

2016 оны орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Дашийн Ганбаатар, Готовын Хоролсүрэн, сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 11 нь Ардчилсан нам, 10 нь МАН-аас сонгогдон 2016 оны 10 сарын 27-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ИТХ-ын даргаар Сангийн Гонгор, Засаг даргаар Дүгэрсүрэнгийн Цэдэнсодном нарыг 100 хувийн саналаар, Тэргүүлэгчдээр Ц.Дашдэмбэрэл, С.Бат, Р.Эрдэнэбат, С.Цэнд, А.Мягмар, Г.Баттогтох нарыг сонголоо. ИТХ-ын төлөөлөгчдөөс эмэгтэй 4, эрэгтэй 17, дээд боловсролтой 15, тусгай дунд 1, бүрэн дунд 3, ББД 1, бага 1 байна. НӨУБ-ын анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын даргаар Ё.Сангибат, Ж.Ганболд, Ц.Баярсайхан, Ү.Цэндсүрэн, Д.Батсүх, Н.Дамбаа, А.Мягмар, В.Уугантуяа, Д.Энхжаргал, Т.Доржготов, Цс.Амгалан, Г.Лхагвадорж, Т.Баасан, С.Бат, Э.Тэрбиш, Б.Амгалан, Н.Пүрэвдорж, С.Ганбат,  Б.Бүрэнбаяр, У.Долгор, Ц.Тэрбиш, А.Эрдэнэбат, Б.Мөнхмандах нар ажилласан байна.

2020 оны орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Түмэн-Өлзийн Эрдэнэбат, Ойдовсамбуугийн Батаа, сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 11 нь МАН, 10 нь АН-аас сонгогдон 2020 оны 10 сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ИТХ-ын даргаар Сангийн Гонгор, Засаг даргаар Түмэн-Өлзийн Эрдэнэбат, Тэргүүлэгчдээр Р.Эрдэнэбат, Д.Цэдэнсодном, Ц.Элбэгбаяр, Х.Одгэрэл, П.Доржбат, А.Мөнхцэцэг  нарыг сонголоо. ИТХ-ын төлөөлөгчдөөс эмэгтэй 4, эрэгтэй 17, дээд боловсролтой 16, бүрэн дунд 4 байна.

НӨУБ-ын анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын даргаар Б.Бүрэнбаяр, Р.Бат-Эрдэнэ, Ч.Очиржанцан, С.Энхбат, Б.Мөнхмандах, Ц.Доржбат нар сонгогдсон.

 

                                 БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧИД

 

 

2022-09-30 11:06:22