Танилцуулга

 1992 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Тамгын газрыг сумын Засаг даргын ажлын алба, бөгөөд Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын төсвийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр хуульчлан байгуулагдсан. Эрхэм зорилго алсын хараагаа “Төр нь иргэнээ дээдэлсэн өрх гэр, хүний хөгжлийг дэмжсэн төрийн захиргааны мэргэшсэн хамт олон байж, ногоон эдийн засагтай манлайлагч сум” болохын төлөө сумын ард иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдийг манлайлан ажилладаг хамт олон. Одоогоор төрийн захиргааны албан хаагч-13, төрийн үйлчилгээний албан хаагч-8 улс төрийн албан хаагч-8, төрийн тусгай албан хаагч-2 тус тус ажиллаж байна.

Тус хамт олон нь 2010 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, 2008-2011 онд Аймгийн тэргүүний сум, 2019 онд тусгай байр 2021 онд аймгийн тэргүүний сум, 2021 оны “Хууль дээдлэе” болзолт уралдааны тэргүүн байр, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах цэргийн бэлтгэл үүргийг хангах ажлаар гутгаар байр, 2019 оны Говийн бүсийн Тамгын газрын албан хаагчдын урлаг спортын наадамд тэргүүн байр, шилжин явах цом, аймгийн 20 сумын урлаг спортын наадамд дэд байрт тус тус шалгарсан амжилттай хамт олон юм.

 

2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн төмөр карказ цутгамал 780,0 сая төгрөгийн өртөг бүхий шинэ Нутгийн удирдлагын ордонтой болсон.

  

2022-10-28 11:58:37