Өлзийт сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965 онд 1 бүлэг, 25 хүүхэдтэй, эрхлэгч багш, асрагч, тогооч гэсэн 4 орон тоотой ХАА-н “Цэцэглэлт” нэгдлийн дэргэд анх үүсгэн байгуулагдснаар тасралтгүй 54 жил Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж аймгийн шилдэг цэцэрлэгээр 3 удаа шалгарч ажилласан сумын тэргүүний байгууллага, хамт олон юм.


МУЗГ-ын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ШИФР: НМЗ-2013/1005 стандартаар 2016 онд “Хангайн нар” ХХК –иар зураг төсөв хийгдэж, 2017 оны 6 дугаар сараас “Жишиг Бетон” ХХК барьж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 давхар 3400,85м3 талбайтай барилга ашиглалтад орсноор 17 багш, ажиллагсадтай үндсэн 4 бүлэгт 122 суралцагч, хувилбарт сургалт явуулын үйлчилгээнд 50, нүүдлийн гэр цэцэрлэгт 90 хүүхэд суралцаж хамран сургалтыг урьд оны түвшинээс 5% ахиулж 85%-д хүргэж ажиллаж байна.
Боловсон хүчин:
Цэцэрлэг нь удирдах ажилтан 1, СӨН-ы хүүхдийн мэргэжлийн багш 4, дуу хөгжмийн багш 1, явуулын сургалтын 1 багш, мэргэжлийн туслах багш 4, үйлчлэгч 2, тогооч 1, туслах тогооч 1, нярав 1, харуул хамгаалагч 2 нийт 17 орон тоотой, дээд
боловсролтой 9, тусгай дунд 2, бүрэн дунд боловсролтой 6, үүнээс 1-5 дах жилдээ ажиллаж байгаа багш 2, 6-10 жил 3 багш, тэргүүлэх зэрэг 1, заах аргач зэрэгтэй 2 багш тус тус ажиллаж байна.

Бидний амжилт:
- 2007 он үйл ажиллагаа үр дүнгийн гэрээгээр “Тэргүүн” байр
- 2008 он “Оюуныг дээдлэгч хүүхдийн элч “ байгууллага хамт олон
- 2010 он Эрүүл мэндийг дэмжигч 1 зэргийн болзолт хамт олон
- 2013 он “Архигүй амьдрал- Бидний ирээдүй” хоёрдугаар байр
- 2014 он “Оны шилдэг хамт олон”, ҮЭ-ийн анхан шатны тэргүүний байгууллага
- 2015 он Сумын эрүүл мэндийг дэмжигч байгууллага
- 2016 он “Эрүүл ирээдүйг, өөрөөсөө эхэлье” уралдааны тэргүүн байр
- 2017 он Аймгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага
- 2018 он Соёлч, бүтээлч хамт олон
- 2019 он Сумын Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
- 2020 он Авлига, гэмт хэрэг зөрчилгүй хамт олон
2022-10-28 11:59:51