Танилцуулга

Сумын Хүн эмнэлэг анх 1929 онд сувилагчийн салбараар 4-н ханатай гэртэйгээр байгуулагдаж улмаар 1931 онд бага эмчийн салбар, 1977 оны 03 дугаар сард их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Н.Ишлувсан ажиллаж байсан. 1990 онд 15 ортой, төвлөрсөн халаалт бүхий барилга ашиглалтад орсноор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн.           

https://scontent.fuln1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/57232057_2260516954204821_4942858048835158016_n.jpg?_nc_cat=109&_nc_ht=scontent.fuln1-1.fna&oh=bb927ecf891f84b3afa7ff51b82c1f88&oe=5D315E3A ЭМС-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/540 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу  үйлчлэх хүн амын тоогоор B зэрэглэлийн эрүүл мэндийн  төв болж, батлагдсан 25 орон тоогоор ажиллахаас одоогоор их эмч 2, тусгай мэргэжилтэн 14, үйлчилгээний ажилтан 6  тус тус ажиллаж байна.

Улсын төсвийн 781,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн халаалт, интернетийн сүлжээнд холбогдсон сүүлийн үеийн эмчилгээ оношлогооны лабораторийн болон физик эмчилгээний  тоног төхөөрөмжөөр  хангагдсан амбулаторын барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.

 

2022-10-28 12:02:16