Зорилго зорилт

Сумын ЗДТГ-ын зорилго, зорилт

           

       Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар нь 2023 оноос өөрийн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стсандартын шаардлагыг хагаж ажиллахаар зорьсон ба төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нь хэд хэдэн ач холбогдолтой гэж тодорхойлов.Үүнд:

  1. Сумын ЗДТГ-ын үйл ажиллагааг алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтод хүрэхэд илүү сайн чиглүүлэх
  2. Нийгмийн бүх түвшинд хүртээмжтэй, чанартай удирдлага хэрэгжүүлэх замаар Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх:
  3. ЗДТГ-ын үр дүнтэй байдал, үр ашгийг харуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл явц ба үнэлгээний хэрэглүүр болох:
  4. ЗДТГ-ын нэр хүндийг өргөж, иргэдийн амьдралыг дээшлүүлэх
  5. Сонирхогч талуудын оролцоог нэмэгдүүлэх
  6. Үйл явц, үйл ажиллагааны сайжрал, чанарын соёл бий блгох
  7. Олон улс, үндэсний болон стандарт шаардлагуудын уялдааг хангах, тэдэнд нийцэх
  8. Аймгийн ЗДТГ-ын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудад чиглэсэнарга хэмжээ авах
  9. Чанарын менежментйн тогтолцллны тогтоосон шаардлагад тохирсон байдлаа харуулах чадвараа дээшлүүлэх
  • АЛСЫН ХАРААИргэндээ ээлтэй, бүтээмжид суурилсан үйлдвэрлэгч сум болно
  • ЭРХЭМ ЗОРИЛГО:  Нийгмийн амар амгалан, сайн сайхны төлөө чанарыг эрхэмлэн иргэдийн оролцоотой сум, орон нутгаа хөгжүүлэхэд оршино.        
  • Үнэт зүйлс:

    Ламын гэгээний ариун голомт

    Хонгор нутгийн алтан босго

    Оюунлаг, Ёс зүйтэй, Бүтээлч ард түмэн

             
  • ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

Хууль дээдлэх, шударга байх зарчим  - Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.

Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.

Ил тод, нээлттэй байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.

Хариуцлага хүлээх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

2022-11-01 00:00:00