Багшийн туслах нарын дунд "Эрүүл ахуйн дадал хэвшил" сэдвийн хүрээнд шүд угаах дарааллаар сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

"Эрүүл ахуйн дадал хэвшил” шүд угаалт багшийн туслах нарын үзүүлэх ажлыг 03 дугаар сард зохион байгуулж 03 дугаар сарын 29 нэгтгэлийг гаргалаа. 03 дугаар сарын эхний долоо хоногт дунд бүлгийн хүүхдүүдийн шүд угаалт үзүүлэх ажлыг үзэж нэгтгэл дундажыг гаргалаа. Дунд бүлгийн нийт 24 хүүхэд шүд угаах 6 дараалалаар шүдээ угааж үзүүллээ. Дундаж нь 78% тай байлаа.

       03 дугаар сарын 2 дугаар долоо хоногт ахлах бүлгийн хүүхдүүдийн шүд угаах үзүүлэх ажлыг үзэж  дүгнэсэн. Бүлгийн 22 хүүхэд шүд угаах 8 дараалалаар шүдээ угааж үзүүллээ. Ахлах бүлгийн хүүхдүүдийн үнэлгээг нэгтгэж дундажыг гаргахад 85% тай байлаа.

       03 дугаар сарын 3 дугаар долоо хоногт бага бүлгийн 16 хүүхдийн шүд угаах дараалал үзүүлэх ажлыг үнэлж нэгтгэлийг нь гаргалаа. Бага бүлгийн хүүхдүүд нь өөрийн насны онцлогт тохирсон шүд угаах 4 дараалалаар шүдээ угаалаа. Бага бүлгийн үнэлгээний дундаж нь 76%-тай байлаа.

       Бэлтгэл бүлгийн шүд угаах үзүүлэх ажлаа 03 дугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгууллаа. Бүлгийн 28 хүүхэд шүд угаах 8 дараалалаа хэрхэн эзэмшсэнээ шүдээ угааж үзүүлж оролцлоо. Бэлтгэл бүлгийн шүд угаах үзүүлэх ажлын дундаж нь 81%-тай байлаа.

2024-03-29 00:00:00