2024 оны суралцагчдын дунд зохион байгуулах дугуйлангийн төлөвлөгөөгөө батлууллаа.

Бүлгийн багш, багшийн туслах нар 2024 оны дугуйлангийн төлөвлөгөөгөө гаргаж эрхлэгчээр батлуулж үйл ажиллагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Багш Д.Тамир “Спорт өрөлт”-ын дугуйланд бүлгийнхээ 16 хүүхэд, багш  Ц.Ганчимэг “Могой шоо”- дугуйланд 10 хүүхэд, багш Э.Бүрэнбаяр “Даам” дугуйланд 20 хүүхэд, багш О.Насанбат “Эв долоо” дугуйланд 10 хүүхэд, багшийн туслах Х.Сарантунгалаг “Наамал” дугуйланд 16 хүүхэд, багшийн туслах Л.Долгорсүрэн бүжгийн дугуйланд 12 хүүхэд, багшийн туслах Б.Жавзандулам “Дүрслэн урлахуйн” дугуйланд 10 хүүхэд, багшийн туслах Д.Оюунмаа “Дүрийн тоглолт”-ын дугуйланд 16 хүүхдийг  тус бүр хамруулан ажиллаж байна.

2024-02-28 00:00:00