Цэцэрлэгийн сургалтын орчны үнэлгээг хийлээ.

Бүлгийн сургалтын орчны үнэлгээг 02 дугаар сарын 19-22 хооронд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын орчны үнэлгээг арга зүйч Т.Доржпагам миний бие хийлээ.

 Сургалтын орчны үнэлгээг багшийн ажлыг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний сургалтын орчны үнэлгээний асуулгын дагуу 1-5 хүртэлх оноогоор үнэлсэн. Сургалтын орчны үнэлгээ нь 1. Сургалтын орчин-19 асуулт 2. Сургалтын хэрэглэгдэхүүн-6 асуулт 3. Сургалтын орчны эрүүл ахуй-6 асуулт бүхий нийт 31 асуулгатай байлаа. Сургалтын орчинд үнэлгээ хийхэд анги бүлгүүд дээр сайжруулах ажил үзүүлэлтүүд байсан бөгөөд ажлын төлөвлөгөө гаргаж дараа сард дахин үнэлгээ хийхээр ажилласан.

 

2024-02-22 00:00:00