Гүйцэтгэлийн үнэлгээнд бэлтгэж бүлгийн хүүхдүүдээс сорил авч ахицыг үнэлж байна.

02 дугаар сарын 15-25 хооронд  бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс өмнөх онд ирсэн гүйцэтгэлийн үнэлгээний даалгавраар сорил авч хүүхэд нэг бүрийн хөгжлийн үнэлгээг гаргаж цаашид сайжруулах ажлыг төлөвлөн ажиллаж байна. Энэ үнэлгээний даалгавар нь чиглэл тус бүрээр хийж гүйцэтгэх 5-7 даалгавартай сорил байлаа.

 Багш бүр бүлгийнхээ бүх хүүхдүүдээр даалгаварыг гүйцэтгүүлж ямар чиглэл, ямар чадвар нь хоцрогдсон байгааг илрүүлж гаргаж тухайн хоцрогдсон чиглэлээр анги бүлэг бүр дээр сайн үйл ажиллагааг 03-р сарын 18-21 хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажилласан. Бага бүлэг хөдөлгөөн эрүүл мэнд, дунд бүлэг хэл яриа, ахлах бүлэг байгаль нийгмийн орчин, бэлтгэл бүлэг математикийн энгийн төсөөлөл зэрэг чиглэлээр сургалт үйл ажиллагааг зохион байгуулна. Цаашид хүүхдүүдээр өөр хувилбараар дахин дасгал даалгавар бүхий сорил авч ажиллахаар төлөвлөж байна.

     

 

2024-02-25 00:00:00