Багшийн туслах нар 7 хоног бүрийн Пүрэв гаригт " Хүүхдэд эзэмшүүлэх дадал, хэвшил" үзүүлэх үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдаж байна.

Багшийн туслах нарын дунд зохион байгуулагдаж байгаа “Хүүхдэд эзэмшүүлэх дадал хэвшил” үзүүлэх ажлын хүрээнд багшийн туслах нар 02 дугаар сарын долоо хоног бүрийн пүрэв гаригт үзүүлэх ажлын зохион байгууллаа. Бага бүлгийн багшийн туслах Л.Долгорсүрэн гар угаалтаар  бүлгийнхээ 10 хүүхдээр үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Бага бүлгийн хүүхдүүд нь гар угаалтын эхний 3 дараалал, дунд бүлгийн хүүхдүүд 1-5 дараалал, ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд 1-8 дараалалаар гараа угааж багшийн туслах нартаа үзүүлж үнэлгээ авлаа. Дунд бүлгийн багшийн туслах Б.Жавзандулам бүлгийнхээ 12 хүүхдээр, ахлах бүлгийн багшийн туслах Д.Оюумаа бүлгийнхээ 12 хүүхдээр, бэлтгэл бүлгийн багшийн туслах Х.Сарантунгалаг бүлгийнхээ 20 хүүхдээр үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ үзүүлэх ажил нь цаашид үргэлжилж 03 дугаар сарын сүүлийн долоо хоногт дүн нэгтгэл нь гарна.

       

 

2024-02-14 00:00:00