Хариуцлагатай эргүүл жижүүрийн үүргийг хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ.

Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан сумын хэмжээнд нийт төрийн албан хаагчдаас эрэгтэйчүүдийг постонд гарах хуваарийг сумын онцгой комиссоос гаргаж 1.4-р  багийн нутагт гэр барьж эргүүл жижүүр хийх үүрэг өгсний дагуу манаач Д.Ганболд, Д.Амарбаяр нар энэхүү ажилд томилогдон ажилласан.

            Бусад багш ажиллагсад Цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаал “ Монголын уламжлалт баяр, цагаан сарын  баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулах тухай” –аар  хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж тэмдэглэл хөтлөн хүлээлцлээ.

          Цагаан сарын баяраар хариуцлагатай эргүүл, жижүүрийг заасан өдөр хуваарийн дагуу гүйцэтгэж, сумын хэмжээний эргүүлийг хийж хөдөлгөөний аюулгүй байдал,  байгууллагын гадна дотор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, анги танхимын дулаан температур, цэвэр бохир усны хэвийн байдал, халаалт шугам сүлжээтэй холбоотой асуудлыг газар дээр нь очиж танилцан тэмдэглэх , 0-5 насны хүүхдийн томуу томуу төст өвчний талаар мэдээллийг эрүүл мэндийн төвөөр орж тэмдэглэх, эцэг эх асран хамгаалагчдад  томуу томуу төст  өвчнөөс  урьдчилан сэргийлэх,  ойр ойрхон  чанартай хоол хүнсээр хангах, хувийн ариун цэвэр сахиулах, олон нийтийн газраар авч явахгүй байх, зайлшгүй тохиолдолд маск зүүлгэх зөвлөмжүүдийг цэцэрлэгийн эцэг эхийн групп дээр байршуулан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй болно.   

 

 

   

           

                                            

2024-02-07 00:00:00