Удирдах ажилтан, багш нар мэдлэг боловсролоо ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэнцахимаар суралцлаа.

2024 оны 01 дүгээр сарын 08-25 хооронд Aplus.mn сонголтод сургалтанд цэцэрлэгийн эрхлэгч бүлгийн 4 багшийн хамт хамрагдаж бие даалт даалгаваруудаа цаг тухайд хийж, шалгалтуудаа амжилттай өгч батламжаа гардан авлаа. Цэцэрлэг эрхлэгч Б.Баттулга “Судалгааны арга зүй”, Арга зүйч Т.Доржпагам “Хүүхдийг бүтэн үгээр ярьж сурахад үзүүлэх дэмжлэг”,   багш Д.Тамир “ Өдөр дутмын  сургалтын үйл ажиллагаанд сургалтын хэрэглэгдэхүүнийг олон хувилбараар ашиглах нь “, багш Ц.Ганчимэг “Сургуулийн Өмнөх Боловсролын сургалт үйл ажиллагаанд МХХТ-ийг ашиглах аргачлал”, багш О.Насанбат “Туршилт танин мэдэхүйн үйл ажиллагааг бусад сургалт үйл ажиллагаанд интеграцлах  арга зүй”  зэрэг сэдэвт сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн " Батламж"-аа гардан авлаа. Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

2024-01-08 00:00:00