Бага бүлгийн суралцагчдын эцэг эхчүүдийн дунд " Бид хамтдаа" тэмцээнийг зохион явууллаа.

“Бид хамтдаа” хөгжөөнт тэмцээнийг бага бүлгийн багш Ц.Ганчимэг, багшийн туслах Л.Долгорсүрэн нар  эцэг эх хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд бага бүлгийн 6 гэр бүл оролцож 6 өртөө буухиа тэмцээнээр хоорондоо өрсөлдөж 1-р байр Б.Буяндэлгэрийн гэр бүл, 2-р байр Н.Анударийн гэр бүл, 3-р байр Б.Балжиннямын гэр бүлүүд тус тус шалгарлаа.

 

2024-01-30 00:00:00