"Монгол бахархал"-ын өдрөөр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд " Дээлтэй монгол" өдөрлөг сэдвээр зохион байгууллаа.
"Дээлтэй Монгол"өдөрлөгийг цэцэрлэгийн нийт суралцагчдын дунд зохион байгуулж, шагайн наадгай, "Хуйрнан шуугигч" бөхийн барилдааныг 4-5 насны хөвгүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ивээн тэтгэн оролцсон сумын заан Б.Болд ах маань хүүхэд багачуудад үндэсний бөхийн талаар ярьж өгч үлгэрлэн тэдэнд мартагдахааргүй сайхан дурсамж түүхийг бүтээлцлээ. Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн ахлагч Д.Насанбаяр оролцсон бүх хүүхдүүдийг витаминжүүллээ.
 
2023-11-13 00:00:00