"Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр" -ийг тохиолдуулан цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд " Хайр түгээе" үйл ажиллагааг зохион байгуулж "Алтан хонх" асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын тухай, хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар ярилцан үр дүнд хүргэх, хамтарсан багийн төлөвлөгөөний “ Эцэг эхийг чадавхжуулах” зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх  “ Хайр түгээе” үйл ажиллагааг  2023 оны  04 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт цэцэрлэгийн урлаг зааланд зохион байгууллаа.

Хөтөлбөрийн дагуу сургалт үйл ажиллагааг нээж цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын багийн ахлагч Б.Баттулга, сумын Хамтарсан багийн гишүүн Б.Хүрэлбаатар нар нээж үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургуулийн сэтгэл зүйч Чанцалдулам “ Хайрын хэл ” сэдвээр сургалт мэдээллээ хийлээ.  Эцэг эхчүүдийг хоёр хоёроор нь хос болгож ярилцлага өрнүүлэн тэдний сэтгэгдлийг сонсож  өөрөө өөртэйгөө хэрхэн ажиллах талаар харилцан яриа өрнүүлсэн сонирхолтой сургалт боллоо.

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо, тэдний хүлээх үүрэг, Эцэг эх асран хамгаалагч хүүхдээ ойлгож харилцах нь сэдвүүдээр байгууллагын эцэг эхийн зөвлөлийн ахлагч Д.Насанбаяр, Шинэ үеийн хүүхдийн онцлогийн  талаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баттулга, Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ сэдвээр  сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Хүрэлбаатар, Хүүхдийн өвчлөл салхин цэцэг өвчнөөс хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Т.Эрдэнэбилэг нар  хуваарийн дагуу өөр өөрсдийн арга зүйгээр сургалт үйл ажиллагааг чиглүүлэн мэдээлэл солилцлоо.

Сургалтын төгсгөлд “ Манай орон нутагт тулгамдаж байгаа хүүхэд хамгааллын асуудал байна уу”  гэр бүлд, сургууль цэцэрлэгийн хүрээнд, орон нутгийн хэмжээнд гэсэн 3 чиглэлээр “ Асуудлын мод” аргачлаар  эцэг эхчүүдээс санал дүгнэлтийг нэгтгэн авлаа.

Асуудал:

Гэр бүлийн түвшинд: Хүүхдийнхээ сайн сонсогч байх

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар  арга зүйн зөвлөмж авч байх

Хүүхэддээ тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх

Сургууль, цэцэрлэгийн хүрээнд:

Хүүхдийн нас насанд нь тохирсон эрх үүргийн талаар сургалтыг ойр ойрхон  давтамжтай явуулж өгнө үү.

Цэцэрлэгийн орчинд хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход дэмжлэг

Сургууль дээр хүүхэд хоорондын харилцаа, хүндлэлийн талаар мэдээллийг хамтарсан багаас зохион байгуулж байх

Зөвхөн хичээл давтлага гээд дэндүү их шахаж байна. Тэр хүүхдийн сонирхол юу байгааг хүүхэдтэй ярилцаж илүү давуу талыг олж мэдэрч хүүхдийг оролцуулдаг байх

Сум орон нутгийн хүрээнд:

Хүүхдүүдийн тоглох, чөлөөт цаг өнгөрөөх тоглоомын талбай, орчныг сайжруулах

Сум доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах

Нохой муурны асуудал

Сум дотор аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг гаргаж шийдвэрлэж өгч эргээд хариуг мэдээлж байх гэсэн саналууд гарлаа.

Сургалтын төгсгөлд асуулт хариултын “ Алтан хонх “ тэмцээнийг зохион байгуулж  1-р байранд дунд бүлгийн залуу ээж Н.Нандин-Эрдэнэ, бэлтгэл бүлгийн Д.Болормаа, Бэлтгэл дунд бүлгийн эцэг эх Ж.Лхамдулам 3-р байрыг тус тус эзэллээ.

Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сумын Хамтарсан баг, сургагч багш нартаа, оролцсон нийт эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье.

 

 

Хавсралт зураг :

     

 

    

 

   

 

 

 

 

 

 

 

   

“Алтан хонх” асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа:

     

 

    

 

 

 

2023-04-28 00:00:00