Цэцэрлэгийн Багш нарын үзүүлэх нээлттэй сургалтын үйл ажиллагааны 1 дүгээр шатны шалгаруулалт амжилттай зохион байгууллагдлаа.

Цэцэрлэгийн заах аргын нэгдлээс багш нарын ур чадварыг сайжруулах, бие биенээсээ харилцан суралцах зорилгоор нээлттэй үйл ажиллагааны 1 дүгээр шатны шалгаруулалтыг зохион байгууллаа. Багш Ц.Ганчимэг " Байгаль, нийгмийн орчин" Агаар"  сэдвээр  бэлтгэл бүлэгт, А.Номин-Эрдэнэ  Хөдөлгөөн  эрүүл мэнд чиглэлээр" Хөгжилтэй цагираг" сэдвээр ахлах бүлэг, багш Ч.Мэнд-Амар нийгэмшихүйн чиглэлээр " Миний нүүр" сэдвээр дунд бүлэгт, багш Б.Ганзориг хөгжмийн чиглэлээр " Ишиг" сэдвээр бэлтгэл бүлэгт, багш Д.Тамир математикийн энгийн  төсөөллөөр " Гурвалжин дүрс "  сэдвээр дунд бүлэгт тус тус нээлттэй үзүүлэх ажлыг хийж 2-р шатанд хөгжмийн багш Б.Ганзориг, багш Ц.Ганчимэг нар  шалгарлаа.

2022-11-11 00:00:00