Oлон улсын ЭКО сургууль, цэцэрлэгийн хөтөлбөр

Эко-сургууль хөтөлбөр нь Хүрээлэн буй орчны ISO 14001 стандартад үндэслэн боловсруулагдсан тул тус хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба дэлхий нийтийн тогвортой хөгжлийн 17 зорилтуудыг сургалтын агуулга, арга зүйд багтаасан байдаг. Тус хөтөлбөр нь Ус, Эрчим хүч, Хог хаягдал, Биологийн олон янз байдал, Ой, Сургуулийн орчин, Уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн иргэншил, Эрүүл аюулгүй байдал-Хоол хүнс, Зам тээвэр, Хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэвдүүдээр дамжуулан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн тухай мэдлэгийг сургууль, цэцэрлэг, орон нутгийн иргэдэд танхимын болон танхимын бус хэлбэрээр  хүргэдэг.

Энэхүү Олон улсын Эко-сургууль цэцэрлэг хөтөлбөрийн анхан шатны 1, 2, 3 дахь сургалтад танхим болон цахимаар цэцэрлэгийн эко зөвлөлийн гишүүд бүрэн хамрагдаж батламжаа авч сургагч багшаар бэлтгэгдэн  байгууллага хамт олон эцэг эхчүүдэд таниулан сургталчилж гадна ногоон байгууламжыг нэмэгдүүлж хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд анхан шатны 1,2,3 дахь сургалтуудыг хамт олондоо явуулж, байгууллагын гадаад дотоод орчны үнэлгээг жилд 2 удаа хийж, гадна ногоон байгууламжыг нэмэгдүүлж, нүүрс төрөгчийн ул мөрийг илрүүлэн цаашид хэрхэн багасгах тухай ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Цэцэрлэгийн гадаад орчинд 2022 оны эхний 06 сард цэцэрлэгийн нийт талбайн 560 м газар ногоон байгууламж бий болгож, 760 ширхэг шар хуайс, тасалгааны цэцэг 45 ширхэг тарьж ургуулж, хүлэмжинд помидорь, салатны навч, туршилтын талбайд 2Х3 талбайд төмс тарьж, 40 кг хураан авч хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэсэн.

Хүүхдүүд туршилтын талбайд энгийн хөдөлмөр хийх, ургамлын ургалт, арчилгааг ажиглаж байгаль орчныг танин мэдэх, хөрс, чийг, амин дэм, холбоо хамаарлыг ойлгох, үгийн баялагтай болох олон талын ач холбогдолтой зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Гадна тоглоомын аюулгүй байдлыг ханган засварлаж, өнгийг сэргээн будаж гадна талбайн зэрлэг чулуу зэргийг тогтмол цэвэрлэн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллалаа.

Цэцэрлэгийн дотоод орчинд тогтвортой хөгжлийн 17 зорилт бүхий самбарыг хийж байршуулан сургалт үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Цэцэрлэгийн макетыг туслах багш, ажилчид хамтран хийж байршуулж, орчны стандартад заасны дагуу хүүхэд гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэн эрүүл аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Ус, эрчим хүч, тээвэр, хог хаягдлын мэдлэгээ бататган нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах ажлыг төр захиргааны байгууллага, төрийн үйлчилгээ болон төрийн бус байгуулага аж ахуйн нэгж, ард иргэдэд ойлгуулж ухамсарлуулах ажлыг 3 удаа зохион байгуулж усаа хэмнэх, угаалтуурын цоргыг мэдрэгчтэй болох, ус буцалгагчийн хүчин чадлыг бууруулах, гар утасны цэнэглэгч уртасгууранд залгаатай орхихгүй байх, ажилдаа тээврийн хэрэгслээр ирэхгүй явган явах энгийн зүйлийг сургалт зохион байгуулахад хэлж ойлгуулж чадсанаар Эко цэцэрлэгийн анхан шатны сургалтын үр дүн ахиц дэвшилттэй ард иргэдэд хүрч чадсанд сэтгэл хангалуун байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж Баянхонгор аймгийн дахин боХүүхдийн насны онцлогт тохируулан бүлэг тус бүрт байгалийн буланг шинэчлэн тохижуулж, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт цэцэг төсөлт ажил зохион байгуулж хүүхэд бүр цэцэг тарих тарьсан цэцгээ арчилж, ургуулах эх орон, байгалиа хайрлах мэдлэг чадварт суралцсан. Бэлтгэл, ахлах бүлгийн суралцагчид хүлэмж болон туршилтын талбайд ажиллаж нарийн ногоо болон хүнсний ногооны ургах орчин нөхцөлтэй танилцаж өөрсдөө ногоогоо хурааж цэвэрлэн шинэ ногооны салат болон төмсний хучмалыг багш, туслах багш, тогооч нартайгаа хамтран хийж амтархан идлээ.ловсруулах үйлдвэр “Хонгор дуулим” ХХК-д тушааж мөнгөөрөө гадна мандлын цэцгийн үр авч үрслүүлэн тарьж ургуулалаа.

 

2022-09-22 00:00:00