"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны а/192 тоот захирамжаар Газрын биржийн цахим системээр 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр #2022-11505,#2022-11507,#2022-11508, #2022-11509 дугаартай 4 газар дуудлага худалдааны үнийн санал авч цахим хэлбэрээр зохион байгуулна.
2022 оны 07 дугаар сарын 26-ны 15 цаг хүртэл MLE.MN веб сайтаар орж дараах бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ үү.
- Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
- Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 дансанд тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 тоот дансанд тушаана.
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭТ ДУУДЛАГА
ХУДАЛДААГААР ЭЗЭМШҮҮЛЭХ ГАЗРЫН ЖАГСААЛТ
№
|
Зориулалт
|
Баг,байршил
|
Төлөвлөлтийн нэгж талбарын дугаар
|
Талбайн хэмжээ м2
|
Дуудлага худалдааны анхын үнэ
|
Дэнчингийн үнэ
|
1
|
Мал эмнэлгийн үйлчилгээний цэг
|
Улаан-Уул 6дугаар баг, Хайрхан 8 дугаар гудамжны зуун талд
|
2545926
|
4000
|
1920000
|
192000
|
2
|
Аялал, жуулчлалын бааз
|
Улаан-Уул 6 дугаар баг гүүрний дээд талд
|
2542784
|
3000
|
2400000
|
240000
|
3
|
ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор
|
Улаан-Ууд 6 дугаар баг Хийдийн гэзэг
|
2543517
|
10000
|
4800000
|
480000
|
4
|
Мод үржүүлгийн газар
|
Улаан-Уул 6 дугаар баг Номгон уулын баруун талд
|
2550008
|
100000
|
48000000
|
4800000
|
Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын газрын даамлаас лавлана уу.
Харилцах утас 89995971 89938811







2022-07-18 00:00:00