Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгууллаа.

     Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/87 дугаар “Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/218 дугаар “Мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдрэмтгий мал, амьтанг хаврын дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах тухай” Захирамж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/52 дугаар “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” Захирамжийн дагуу Өлзийт сумын Бурхант нэгдүгээр баг, Ёлын ам гуравдугаар баг, Бийрийн уулзвар тавдугаар баг, Байн ам хоёрдугаар баг, Худаг урт дөрөвдүгээр баг, Улаан уул зургаадугаар багийн бүх үхэр сүрэгт “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг хийж байна. Сумын хэмжээнд 10213 толгой үхэр дархлаажуулалтанд хамруулахаас 7929 толгой үхрийг дархлаажуулалтанд хамруулж 79.2%-н гүйцэтгэлтэй явж байна. Худаг урт дөрөвдүгээр багийн дархлаажуулалт 50%-н гүйцэтгэлтэй явж байна. Дархлаажуулатын ажлын хяналтаар сумын Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн Мал эмнэлгийн газрын ажлын хэсгүүд явж ажиллаж байна. Малчдад вакцины дараах хүндрэл гарч болох эрсдэлийн талаар мэдээлэл өгч ажилласан.

2023-05-15 00:00:00