Төрийн албан хаагчдийн нэгдсэн зөвөлгөөн боллоо.

      Сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 01 дүгээр сарын 26-нд боллоо. Тус зөвөлгөөнөөр Төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар  зохион байгуулж байгаа юм. Тус зөвөлгөөн аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ганчулуун, ХГБХГ-ын албан хаагчид ERP систем болон Угийн бичгийн талаар мэдээлэл хийлээ.

        Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Г.Баасанжаргал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль", сумын Цагдаа Г.Өнөболд "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай", Архив бичиг хэргийн эрхлэгч В.Уугантуяа "Архивийн тухай хууль" мэдээлэл хийсэн

          Зөвлөгөөнд сумын төрийн байгууллагаас бүх төрийн албан хаагчид төрийн албан хаагчид оролцсон бөгөөд албан хаагчдыг 

1. Хууль эрх зүй боловсруулахад дэмжлэг үзүүлэх сонирхлын баг.                  

 2. Эдийн засаг өрхийн орлогын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх сонирхлын баг.                

 3. Эрүүл мэнд,  сайн сайхан аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх сонирхлын баг.                                       

4. Биеийн тамир,  спортын арга хэмжээ,  иргэдийн эв нэгдлийг хангахад дэмжлэг үзүүлэх сонирхлын баг.    

5. Уламжлал ёс заншил угийн бичиг ураг удмын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сонирхлын баг

6. Сумын төвийн тохижолт талаарх дэмжлэг үзүүлэх сонирхлын баг болгон хувааж асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

       Мөн байгууллагын дарга эрхлэгч болон багуудын Засаг дарга нартай 2023 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа боллоо. 

2023-01-28 13:21:34