Хоршоо хөгжүүлэх сангийн талаар авах арга хэмжээний тухай

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар "Хоршоо хөгжүүлэх сан"-ийн талаар хэлэлцэж тус сангаас олгох зээлийн дээд хэмжээг 50.0 сая хүртэл төгрөг байхаар тогтоож тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийг шинэчлэн баталлаа.

1.“Өлзийт” брэнд бүтээгдэхүүн бий болгох

2.Агаарын бохирдлыг бууруулах ажлын байр нэмэгдүүлэх

3.Гамшгийн нөөц бүрдүүлэх зорилгоор тэжээлийн ургамал тариалах

4. Өвлийн хүлэмж байгуулах 

Төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн 

Хорооны даргаар: Засаг даргын Тамгын газрын дарга М.Зоригт,

Нарийн бичгийн даргаар: Хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Г.Саранзаяа

Гишүүд: Хоршоо хариуцсан нягтлан бодогч Г.Очгэрэл

Банкны төлөөлөл Э.Ариунбилэг 

Банкны төлөөлөл А.Мөнхцэцэг 

Хяналт тавих орон тооны бус зөвлөл:

Хяналтын зөвлөлийн дарга: Г.Нямдаваа

Нарийн бичгийн дарга: Хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Г.Саранзаяа

Гишүүд: Аймгийн хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Б.Оюунцэцэг

Төрийн сангийн мэргэжилтэн Д.Сайханцэцэг

Банкны төлөөлөл Ш.Ариунжаргал

нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

2023-01-04 12:12:39