Шагнал гардууллаа.

Шинэ оны босгон дээр ахмадууд болон амжилт гаргасан албан хаагчдад ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг дарга Т.Эрдэнэбат нар шагнал гардууллаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар ахмад настан Суурийн Сэвжээ, Доржийн Цэрэндолгор, Засгийн газрын шагнал ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр 5 дугаар багийн малчин Дамчийн Баянмөнх,  Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Эрүүл мэндийн төвийн нярав Батдоржийн Оюунчимэг, Сангийн яамны жуух бичгээр Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ч.Сүрэнлхам, Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр Мягмарын Сүндэгмаа, Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Анхбаяр, Д.Улаанбанди, Г.Өнөрзаяа, М.Түгжбат , Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн "Энэрэл" алтан медалиар Сономдоржийн Батбаяр,  "Нигүүсэл" мөнгөн медалиар Хандын Дэмбэрэл нар шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

 

 

2023-01-02 15:18:46