ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан боллоо.

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутаас эхлэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02.00 цагт өндөрлөв. ИТХ-ын хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 20 хурлын ирц 95,23 хувьтай байлаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын тайлан

2.Хамтарсан багийн 2022 оны ажлын тайлан, 2023 оны ажлын төлөвлөгөөг батлах.

3. Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө

4. ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл.

5. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудад эзэмшигч тогтоох

6. Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журмын хэрэгжилт, тус сангаас зээл авсан аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагааны үр дүн, зээлийн эргэн төлөлтийн тухай тайлан

7. Сумын 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт

8. Сумын 2023 оны төсөв, орлогын төлөвлөгөө, 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын танилцуулга

9. Цагдаагийн хэсгийн тайлан

            10. Бусад -Өвөлжилтийн мэдээлэл

                                    Иргэдийн хүсэлт

                                    ИТХ-ын зарим тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

 

2022-12-21 11:29:31