Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.

УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгууллагддаг "Сумын аварга" шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улс тунхагласны ойн өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Нийтдээ 10 тамирчин оюун ухаан, авхаалж самбаа сорин өрсөлдөж эрэгтэйчүүдээс тэргүүн байрт 2-р багийн малчин Ч.Мөнхбат, дэд байрт 6-р багийн иргэн Б.Аюулгүйтөмөр, 3-р байрт 6-р багийн иргэн Б.Ариунбат, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт 2 дугаар багийн ахмад настан Д.Амгалан нар тус тус шалгарч УИХ-ын даргын талархал, дараагийн шатанд орох эрхээр шагнагдав. Шагналыг сумын ИТХ-ын дарга С.Гонгор гардууллаа. 

 

 

 

2022-11-13 00:00:00