Улаан-Уулын хүчтэн холбооны анхны тэмцээн МОНГОЛ БАХАРХЛЫН өдрөөр боллоо.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн ЧИНГИС хааны мэндэлсэн МОНГОЛ БАХАРХАЛЫН өдрөөр зохион байгуулагдсан Улаан-Уулын хүчтэн холбооны анхны тэмцээн  "Сумын багуудын бөхчүүд"-ийн бооцоот барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Нийт 3 багийн бүрэлдэхүүнээр 27 бөх тойргоор барилдсанаас

Сумын заан Б.Мөнхжаргал ахлагчтай Бийрийн уулзвар 5-р баг Тэргүүн байр,

Сумын заан Л.Батзориг ахлагчтай Худаг Урт 4-р баг Дэд байр.

Сумын заан Б.Батзориг ахлагчтай Бурхант 1-р, Байн Ам 2-р баг /холимог баг/ 3-р байранд тус тус шалгарлаа.

Хувийн дүнгээр 2-р багийн Ё.Чойжилсүрэн нэг ч уналгүйгээр 18 давж тэргүүллээ.

Уран барилдааны шагналыг 5-р багийн М.Нямбаяр 16 даван хүртлээ.

Өлзийт нутгийн бөхчүүдийн мэх нь уран, бяр нь их байж, Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

2022-11-24 00:00:00