Улаан-Уул бөхийн холбоо байгуулагдав.

Суманд Үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулагчдын анхдугаар хурал 2022 оны 11 дүгээр сарын 16-нд Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо. Тус хуралд сумын заан, начин, залуу бөхчүүд, бөх сонирхогчдын төлөөлөл оролцож Холбооны тэргүүлэгчид, холбооны тэргүүн нараа сонголоо. Тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тэргүүнээр Хурлын дарга С.Гонгор, нарийн бичгийн даргаар сумын заан С.Цоггэрэл нарыг сонголоо. Мөн энэ сарын 24-нд багуудын дунд бооцоот барилдаан зохион байгуулах, бөхийн холбооны дүрэм боловсруулах, хийх ажлын төлөвлөгөө зэргийг ойрын хугацаанд тэргүүлэгчдийн хурлаараа батлахаар шийдлээ. Бөхийн холбоог Улаан-Уул хэмээн нэрлэхээр тогтлоо. Тэргүүлэгчдээр Тэргүүн, нарийн бичгийн дарга нараас гадна аймгийн начин Б.Нармандах, сумын заан Л.Батзориг, Б.Мөнхжаргал, сумын начин Б. Батзориг, Э.Гонгор, БОХын байцаагч Т.Мөнхжаргал, 3- р багийн Засаг дарга Г.Батжаргал нарыг сонголоо.

2022-11-17 18:07:35