Урлаг спортын наадам зохион байгуулав.

Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн нэрэмжит “Урлаг спортын наадам”-ыг 2022.10.19-ны өдөр амжилттай зохин байгууллаа.

Урлаг спортын наадмыг урлагийн 3 төрөл, спортын 4 төрлөөр 6 багийн 300 гаруй иргэн оролцож хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. 2022 оныг ИТХ-аас “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд “Өрх бүр үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдааг 2 үе шаттайгаар явуулахаар болж 1 дүгээр үе шатыг наадмын үеэр зохион байгуулан дүгнэлээ.

Мөн сумын хэмжээнд угийн бичиг хөтлөлтийг сайжруулах, бие биенээсээ туршлага судлах, идэвхийг өрнүүлэх зорилгоор “Угийн бичгийн үзэсгэлэнг” удирдамжинд оруулан зохион байгууллаа.

Урлаг спортын наадмын нэгдсэн дүнгээр Э.Гонгор даргатай Бийрийн-Уулзвар 5 дугаар багийн хамт олон “Тэргүүн” байр эзэлж шилжин явах цом, 1,500,000 төгрөг, өргөмжлөлөөр, Г.Нямдаваа даргатай Улаан-Уул 6 дугаар багийн хамт олон “ДЭД” байр эзэлж 1,000,000 төгрөг, өргөмжлөлөөр, Г.Батжаргал даргатай “Ёлын-Ам” 3 дугаар багийн хамт олонд”ГУТГААР” байр эзэлж 500,000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнууллаа.

Урлаг, спортын төрөл тус бүрийг 1-3 байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медалиар шагналаа.

Ардын язгуур урлагийн төрөлд 3-р багийн ардын авьяастан, малчин С.Бадам-Очир гэрийн ерөөлөөр 1-р байрт шалгарч алтан медаль, 5 дугаар багийн ардын авьяастан, малчин Л.Мөнхжаргал “Гал шарын магтаал”-аар 2-р байрт шалгарч мөнгөн медаль, 2 дугаар багийн ардын авьяастан, малчин, ахмад настан Т.Батсуурь гоцлол хөгжмийн төрлөөр шанз, аман хуурыг тоглон 3 дугаар байрт,

“Нутгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд 1-р байрт 6 дугаар багийн хамтлаг дуучид, 2-р байрт 5 дугаар багийн хамтлаг дуучид, 3-р байрт 3 дугаар багийн хамтлаг дуучид,

“Яг түүн шиг” төрөлөд 1-р байрт 6 дугаар багийн ардын авьяастан П.Даариймаа, 2-р байрт 5 дугаар багийн ардын авьяастан Д.Наранцэцэг, Д.Долгорсүрэн, 3-р байрт 2 дугаар багийн ардын авьяастанТ.Ням нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Угийн бичгээ хөтлөж хойч үедээ өвлүүлэх ажлыг манлайлж буй 5 дугаар багийн малчин А.Цэцэгмаа, 3 дугаар багийн малчин Д.Гэндэндагва, 6 дугаар багийн өндөр настан Ц.Хоролсүрэн нарыг алдаршуулж өргөмжлөл хадгалуулав.

“Өрх бүр үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдааны 1 дүгээр үе шатанд Монгол үндэсний шилдэг хувцас үйлдвэрлэгчээр 1 дүгээр багийн ахмад настан Б.Дожил, ХАА-н тоног хэрэгсэл үйлдвэрлэгчээр 3 дугаар багийн малчин А.Ванчинсүрэн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр 5 дугаар багийн малчин Д.Дэчмаа нар шалгарлаа.

Олс таталтын төрөлд 5 дугаар багийн тамирчид 1-р байр, 1 дүгээр багийн тамирчид 2-р байр, 3 дугаар байрт 2 дугаар багийн тамирчид,

Софт волейболын төрөлд 6 дугаар багийн тамирчид тэргүүн байр, 1 дүгээр багийн тамирчид дэд байр, 5 дугаар багийн тамирчид гутгаар байр,

Буухиа тэмцээнд тэргүүн байрт Бийрийн-Уулзвар 5 дугаар багийн тамирчид, дэд байрт Худаг-Урт 4 дүгээр багийн тамирчид, гутгаар байрт Ёлын-Ам 3 дугаар багийн тамирчид шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Сурын харвааны төрөлд тэргүүн байрт 6 дугаар багийн тамирчид, дэд байрт 5 дугаар багийн тамирчид, гутгаар байрт 2 дугаар багийн тамирчид багийн дүнгээр эзэлсэн байна.

Сурын харвааны төрөлд эрэгтэйчүүдээс 1-р байрт Ү.Баттулга, 2-р байрт Д.Ганболд, 3-р байр Э.Дөлгөөнбаяр, эмэгтэйчүүдээс 1-р байрт М.Мөнгөнцэцэг, 2-р байр А.Сүхээ, 3-р байр Ч.Сүрэнлхам нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа.

 

2022-10-24 00:00:00