Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулав.

Сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны А/123 тоот захирамжаар 10 дугаар сарын 03-ны өдөр бүх нийтийн  их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төрийн 5 байгууллагын албан хаагчид хувиарт газруудаа цэвэрлэж, айл өрх албан газрууд эзэмшлийн газруудынхаа хогийг түүж, зэрлэг ургамлуудыг шатааж, ачуулсан юм. Тус арга хэмжээний хүрээнд сумын хэмжээнд 6тн хогийг цэвэрлэсэн байна. 

2022-10-03 00:00:00