Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын т 2022 оны 09 дүгээр сарын 19-ний А/591 захирамжаар томилогдсон баг бүрэлдэхүүн тус сумд ажиллалаа. Тус бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл хүрэлцэн ирж иргэдэд төрийн үйлчилгээг ойрын зайнаас түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг, зардлыг хэмнэсэн үйл ажиллагаа боллоо.

2022-09-30 00:00:00