Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэв.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг ард иргэдэд сурталчилан хуульд орсон өөрчлөлтийн дагуу нөхөх олговор авах боломжтой иргэдийн материалыг холбогдох газарт нь уламжилсан. Өнөөдрийн байдлаар 4 иргэн холбогдох материалаа шүүхээр баталгаажуулж 2 иргэн тус бүр 80.0 сая төгрөг, 1 иргэн 40.0 сая төгрөгийн нөхөн олговорыг авсан байна. 
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан түүхийн ШУ-ны доктор, профессор О.Батсайханы “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сургалтын илтгэлийн агуулгын хүрээнд  сумын ЕБС-н багш Х.Одгэрэл ахлах ангийн сурагчдад сургалт явууллаа.
  •   Доржинчангийн хурал хийдийн лам нартай хамтран ном хурах ажлыг зохион байгууллаа.
  • Дурсгалын самбар хийж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сумын цахим сайт, баг байгууллагын чатаар сурталчиллаа.

 

 

  • ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлтийн талаар таны ойлголт” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж нийт 62 сурагч оролцож тэргүүн байрт 12а ангийн сурагч Т.Бадамдолгор, дэд байрт 11а ангийн сурагч Т.Баяржаргал, гутгаар байранд 11а ангийн сурагч Э.Тэмүүлэн, тусгай байрт 12а ангийн сурагч А.Дашням, 10а ангийн сурагч Б.Пагамдулам нар шалгарч сумын ИТХ, ЗДТГ-аас дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

   

 

 

 

2022-09-15 00:00:00