БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМД БЭЛЧЭЭРИЙН МЭРЭГЧ ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨӨР МИКРОБИОЛОГИЙН АРГААР ТЭМЦСЭН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН
2021-06-16 16:23:08 488

         Бэлчээрийн   мэрэгч  үлийн  цагаан  оготнотой тэмцэх  ажилд   Засаг   даргын тамгын газрын алба хаагчид, малчидыг хамтран оролцуулж, бэлдмэл цацах ажил гүйцэтгэх үед ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон  Засаг даргын  тамгын газраас бээлий,  1 удаа маск,  хоол хүнс,  бензин шатахууны зардлыг  шийдвэрлэн  4-н   багт  төрийн албан  хаагч 26, малчин 87, нийт 113 хүн, авто машин 15 мотоцкиль 11 нийт 26 тээврийн хэрэгсэлтэйгээр арга хэмжээнд оролцсон.

             Бэлчээрийн үлийн цагаан оготны тархалт, тэмцэх  газар нутгийг тогтоох зорилгоор ажлын хэсэг Засаг даргын орлогч  Г.Баттогтох, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Т.Мөнхжаргал, ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Азжаргал, багуудын Засаг дарга нарын хамт багуудад явж  үлийн  цагаан  оготоны тархац, устгал хийх талбайн хэмжээг тогтоохоор 2021 оны 04 дүгээр сарын 24-25ны өдрүүдэд 1,2,3,4,5 багуудад  ажиллаж оготно тархсан бүс нутгийн айл өрхүүдэд 2021 он 04 дүгээр сарын 28-ний өдрийн Бэлчээрийн хортон  мэрэгч  оготнотой  тэмцэх,  ажлыг  микробиологийн  аргаар хийх нутаг бэлчээрт  хорио цээр тогтоох тухай А/69 тоот захирамжийг танилцуулж хорио цээрийн хугацаанд  чөлөөлсөн  нутгуудад  малаа бэлчээрлүүлэхгүйг баталгаажуулж гарын үсэг зуруулж 3-н малчин өрхийг бэлчээр чөлөөлүүлж нүүлгэн ажилласан.

                 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр  цахим хуралд  аймгийн ХОХБТХ-ийн   дарга  Т.Хишигбаатар, мэргэжилтэн Т.Саранчимэг,  Ургамал  хамгааллын  эрдэм  шинжилгээний   хүрээлэнгийн  мэрэгч  судлалын эрдэм   шинжилгээний ажилтан Г.Мөнхчулуун,  аймгийн  Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны  мэргэжилтэн Б.Бадамханд сумын  Засаг   дарга Т.Эрдэнэбат, Засаг даргын  орлогч  Г.Баттогтох,  ХАА-н тасгийн дарга О.Энхболд, ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Азжаргал нар оролцсон уг хурлаар бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх тухай Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаал болон аймгийн Засаг дарга захирамж улсын төсвөөс хувиарласан бэлдмэл, заавар зөвлөгөөг танилцуулсан.   

Биднийг дэмжээрэй

ЗАР МЭДЭЭ