ХОРОГДСОН МАЛЫН СЭГ ЗЭМ, АХУЙН ХОГ ХАЯГДАЛЫГ ЦУГЛУУЛАВ
2021-06-16 09:18:43 31

         Cумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/34 тоот захирамжаар Засаг даргын орлогч дарга Г.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсгийг, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг тус тус баталсан.

             Өвөлжилт, хаваржилт хүндэрсний  улмаас  сумын  хэмжээнд  малын  хорогдол  ихээр гарч малчдын өвөлжөө, хаваржаа, бэлчээр,  худаг  уст цэг, зуслангийн бус нутаг, голын ай сав, булаг шандны ихээр бохирдсон малын сэг зэм, ахуйн хог  хаягдлыг  цуглуулж  устгах, ариутгал халдваргүйжүүлэлт  хийх  18  заалт  бүхий  ажлын  төлөвлөгөөг 3 үе шаттайгаар буюу 1 дүгээр үеийг 3-р сарын 20-ны дотор, 2 дугаар үеийг 4-р сарын 20-ны дотор, 3 дугаар үеийг 5 сард хийж гүйцэтгэхээр  зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

              Хорогдсон  малын  сэг  зэм,  ахуйн  хог  хаягдлыг сумын хэмжээнд тодорхой  цэгүүдэд нэгтгэн төвлөрүүлж, дарж булшлахаар шийдвэрлэж, 1 дүгээр үе шатанд малын сэг зэм, ахуйн хог хаягдлыг цуглуулах, төвлөрүүлэх ажлыг 6 багт 12 өдрийн хугацаанд  малчид болон төрийн албан хаагчдын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

              Тус ажил, арга хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангаас 10,0 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, шатахуун, хоол хүнс, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэгт нийт 8834576 / Найман сая найман зуун гучин дөрвөн мянга таван зуун далан зургаан / төгрөгийг зарцуулаад байна.

              Хорогдсон  мал,  амьтаны  сэг зэмийг  нэгдсэн  цэгт  төвлөрүүлж  эхэлсэнээс хойш тэмээ 4, адуу 459, үхэр 2721, хонь  4298,  ямаа  8986 , үнэг  1,    зээр 1,   янгир 1,     нохой 2,  тарвага 1 нийт 16474 мал амьтны сэг зэмийг, ахуйн хог хаягдал болох  газны сав, архи,ундааны сав, машин   мотоциклийн төмөр, дугуй зэргийг  5 цэгт цуглуулж төвлөрүүллээ.

               Малын хорогдол одоо ч тасрахгүй үргэлжилж, 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хорогдсон мал тэмээ 1, адуу 1269, үхэр 4536, хонь 5760, ямаа 10791 нийт 22177 мал хорогдсон дүн мэдээ гарч, малын хорогдол өссөн байна.                   Сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/34 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр уг арга хэмжээнд төрийн албан хаагч 35, сайн дураар оролцсон 4 жолооч, малчин 246  авто машин 132 оролцсон байна.

Биднийг дэмжээрэй

ЗАР МЭДЭЭ