БАЯНХОНГОР АЙМГИЙН ОТГО ХАРВАА-2022 Өлзийт сумын харъяат шагайн харвааны АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН Г.Баттогтох, Ц.Мягмарсүрэн, Б.Цэрэнтогтох нарын цолны мялаалга тэмцээн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймгийн отго харваа-2022 цолны мялаалга тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд улс, аймгийн цолтой болон өсвөр, залуу харваачдаас бүрдсэн 24 багийн 180 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс багийн харвааны төрөлд

1-р байр АМГ Д.Амартүвшин ахлагчтай Баянхонгор залуучуудын баг

2-р байр АМГ Ц.Төмөрбат ахлахтай Жинст сумын Нью бэст хаус ХХК-ны баг,

3-р байр АМГ Л.Мөнхдалай ахлагчтай Рок пэнт баг,

Цуваа харвааны төрөлд 1-р байр Гурванбулаг сумын харьяат МУМ Э.Бат-Ирээдүй

2-р байр Жаргалант сумын харьяат АМГ П.Батсайхан

3-р байр Галуут сумын харьяат АМГ Ц.Нанжидсүрэн нар тус тус шалгарлаа.

Тус тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан Ү.Баттулга, ЕБС-ын багш С.Жаргалсайхан, 2-р багийн малчин П.Мөнхбаатар ахын гэр бүл, Арвижих суварга далай ХХК, Гүнзэгэстэй ХХК та бүхэндээ талархал илэрхийлье.

Хамтран ажилласан ЕБС болон Соёлын төвийн хамт олон, МУСТА М.Түмэнбаяр багштай морин хуурын дугуйлангийн сурагчид, Баянхонгор аймгийн шагайн холбоо, нийт багууд, гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан садан та бүхэндээ баярлалаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

2023-01-15 00:00:00