"Шаргалжуут голын жавар-2023" мөсний баяр арга хэмжээг зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн "Шаргалжуут голын жавар-2023" мөсний баяр арга хэмжээг энэ жил Эрүүл мэндийн төв 1.000.000 төгрөгийн санхүүжилт гарган зохион байгуулж ажиллаа. Тус үйл ажиллагаанд сумын төсвийн 6 байгууллага, 1, 3, 5 баг, морин хуурын дугуйлангийн баг нийт 9 баг оролцож чаргатай гүйлт, буухиа, тэшүүр, олс таталт, мөс мөргөлдүүлэх , хээрийн цай гэсэн төрлөөр авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс 1-р байр Бурхант 1-р баг, 2-р байр сургууль, 3-р байр Цэцэрлэг, тусгай байранд ЗДТГ-ын баг тус тус байр эзэллээ. 

2023-01-18 00:00:00